Нүүр хуудас
|
|
Дүрэм · Тусламж · Хурал Ангилал · А — Я хэлхээс |
|
Онцлох өгүүлэл
Шумахерийн Михаэль (герм. Michael Schumacher, * 1969 оны 1-р сарын 3-нд Хюрт хотын Хермюльхайм, Умар Райн-Вестфален муж) нь германы автомашины уралдааны тамирчин байсан юм. Михаэль 1991 оноос 2006 он хүртэл мөн 2010 оноос 2012 онуудын хооронд нийт 307 удаа Формула-1-ийн дэлхийн аваргын гран прид оролцжээ. Дэлхийн долоон удаагийн аварга, 91 түрүү, 68 поле байрлал буюу нэгдүгээр байрны гараа, болон 77 хамгийн хурдан тойргоороо формула 1-ийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан нисгэгч юм. Мөн түүнчлэн 155 удаа шагналт байранд орсон амжилтаараа хамгийн олон удаа шагналт байрт шалгарсан шилдэг гуравт тооцогдож явдаг. 1990 болон 1991 онд спорт загварын автомашины дэлхийн аваргын тэмцээнд идэвхтэй оролцож байгаад 1991 анх удаа формула 1-ийн Бельгийн Гран Прид Йорданыг төлөөлөн оролцов. Дараагийн уралдаанд Бенеттон руу солиж орсон бөгөөд тэндээ 1995 он хүртэл үлджээ. Бенеттонд байх хугацаандаа анхны гран пригийн ялалтаа 1992 онд Бельгиэс авсан ба дараа нь 1994 болон 1995 оны формула 1-ийн дэлхийн аваргаар шалгарчээ. 1996 онд тэрээр Феррари руу шилжин орсон ба эндээ 2006 он хүртэл идэвхтэй формула 1-ийн уралдаанд оролцов. Шумахерийн Михаэль нь 2000 оноос 2004 он хүртэл таван удаа дараалан дэлхийн аварга болсон. Дараа нь хэдэн жил завсарлага авсаны эцэст 2010 онд буцан формула 1-д ирсэн ба энэ удаа Мерседесийн багт гурван жил болов. Энэ хугацаанд түүний нийт гаргасан амжилтаараа 2011 онд наймдугаарт жагссан явдал байлаа. 2013 оны арванхоёрдугаар сард Михаэль цанаар гулгаж явахдаа осолдон хүнд гэмтэл авсан бөгөөд түүнээс хойш сэхээнд эмчлүүлж байгаа юм. Түүний төрсөн дүү Ральф нь 1997 оноос 2006 он хүртэл түүнтэй хамт Формула 1-д уралдаж байлаа. (бүрэн эхээр унших) Товч танилцуулга
Википедиа бол эх сурвалжийг дурдаад хэн ч ашиглаж болох чөлөөт, бидний сайн дурын оролцоогоор баяждаг нэвтэрхий толь юм. 2001 оноос нааш Википедиа төсөлд 30 сая, түүн дотор 2004 оны 2 дугаар сарын 28-нд эхэлсэн монгол хэл бичгийн хувилбарт 15,378 юм үзэгдлийн утга учрыг тайлаад буй энэ цагт уншигч та ч бас эх хэлээрээ нэвтэрхий толийг баяжуулалцаж болно. Хэрхэн эхлэхээ мэдье гэвэл хуудас яаж засварлах вэ? (доорх зүйлс), тогтмол тавигддаг асуултыг уншиж, ноорог талбарт туршин бичих боломжтой.
Өөр зүйл тодруулах бол Википедиагийн хуралд сэдэв нэмж асуугаарай. Өгүүллийн ангилал
Бусад төсөл
|
Онцлох зураг
Энэ зун 8 сарын 5-21нд болох Зуны XXXI Олимпын нээлт ба хаалтын ажиллагаа болох Бразилийн Маракана цэнгэлдэх хүрээлэн. Уг хүрээлэнг 1950 онд барьсан одоогоор 78 838 хүний суудалтай ба 1950 онд 199 850 үзэгчдийг хөл бөмбөг үзүүлж дээд амжилт тогтоож байсан. Сүүлийн үеийн мэдээ
Бусад хэлээр
Сая өгүүлэлтэй: English (англи) • Nederlands (нидерланд) • Deutsch (герман) • Svenska (швед) • Français (франц) • Italiano (итали) • Русский (орос) • Español (испани) • Polski (польш)
Буман өгүүлэлтэй: Winaray (варай) • 日本語 (япон) • Sinugboanong Binisaya (себу) • Tiếng Việt (вьетнам) • Português (португал) • 中文 (хятад) • Українська (украйн) • Català (каталан) · Norsk bokmål (норвег) • فارسی (перс) • Suomi (фин) • Bahasa Indonesia (индонез) • Česká (чех) • 한국어 (солонгос) • العربية (араб) • Magyar (мажар) • Bahasa Melayu (малай) • Српски/Srpski (серб) • Română (румын) · Türkçe (турк) • Қазақша (хасаг) • Esperanto (эсперанто) • Slovenčina (словак) Монгол төрлийн: Буряад хэлэн (буриад монгол) • Хальмг келн (халимаг монгол) For non-Mongolian speakers please visit our Embassy, or our Guestbook and Help page for general enquiries. |
||||||||||||||||||||||||||||||||||||