Microsoft

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Microsoft Corporation
Хууль эрх зүйн хэлбэр Хувьцаат компани (NASDAQ: MSFT)
(NYSE: MSFT)
(HKEX: 4338)
Dow Jones Industrial Average Component
S&P 500 Component
Аж үйлдвэрийн салбар Компьютерийн програм хангамж
Хэрэглээний электроник
Дижитал түгээлт
Компьютерийн техник хангамж
Видео тоглоом
IT зөвлөгөө
Онлайн зар сурталчилгаа
Жижиглэн худалдаа
Үүсгэн байгуулагдсан Альбукерке, Нью-Мексико
1975 оны 4 сарын 4
Үүсгэн байгуулагч Билл Гейтс
Пол Аллен
Төв байр One Microsoft Way
Redmond, Washington, United States
Үйл ажиллагааны бүс Дэлхий даяар
Удирдах хүмүүс Стив Баллмер (CEO)
Брайан Кевин Турнер (COO)
Билл Гейтс (дарга)
Рэй Оззи (CSA)
Крэйг Манди (CRSO)
Бүтээгдэхүүн Microsoft Windows
Microsoft Office
Surface
Windows Phone
Xbox
Skype
Bing
Hotmail
Орлого $62.484 тэрбум (2010)
Үйл ажиллагааны орлого $24.098 тэрбум (2010)
Ашиг $18.760 тэрбум (2010)
Нийт хөрөнгө $86.113 тэрбум (2010)
Нийт хувьцааны мөнгөн дүн $46.175 тэрбум (2010)
Ажилчид 89,000 (2010)
Цахим хуудас Microsoft.com

Майкрософт Корпораци (Microsoft Corporation) нь АНУ-ын Вашингтон дахь Редмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм. Голдуу компьютерийн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэдэг. 1975 оны 4 сарын 4-нд Bill Gates болон Paul Allen нар үүсгэн байгуулсан. Мөн Microsoft нь дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч юм. Анх Altair 8800 компьютерт зориулан BASIC interpreter хөгжүүлж борлуулахаар байгуулагдсан ба 1980-аад оны дунд үед гэрийн компьютерийн үйлдлийн системийн (MS-DOS) зах зээлд ноёрхох болжээ. Үүний дараагаар Microsoft Windows үйлдлийн системийн цувралыг бүтээсэн байна. 1986 онд IPO-оор хувьцаа нь огцом өссөнөөр Microsoft-н ажилтнуудаас дөрвөн тэрбумтан, 12,000 саятан төржээ. Microsoft нь үйлдлийн системээс гадна оффисийн цогц програмын зах зээлд Microsoft Office-р тэргүүлэх болов. 2011 онд Майкрософт 8,5 тэрбум доллараар Skype Technologies-ийг өөрийн болгосон билээ.

Бүтээгдэхүүнүүд[засварлах | edit source]

Windows[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Microsoft Windows

Microsoft Windows нь Майкрософт корпорациас хөрвүүлэн гаргадаг график интерфейстэй цуврал үйлдлийн систем юм. 1985 оны 11 сарын 20нд Майкрософт MS-DOS-ийг график интерфейстэй болгон шинчилэн сайжруулж Windows хэмээн нэрлэн гаргажээ.Дэлхийн нийт компюьтерүүдийн 90 орчим хувь нь Microsoft Windows үйлдлийн системтэй байдаг байна. Сүүлийн үеийн системүүд нь Windows NT-д тулгуурласан болсон бөгөөд Windows XP- Luna UI Windows Vista, Windows 7- Aero UI Windows 8, Windows 8.1, Windows 10- Metro UI-тай билээ. Хамгийн сүүлийн хувилбар нь Windows 8.1 юм. Мөн Хамгийн сүүлийн сервер хувилбар нь Windows Server 2012 юм. Мөн та Windows 10-н хөгжүүлэлтийн хувилбарыг Microsoft.com-с үнэгүй татан авч ашиглах боломжтой.

Office[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Microsoft Office

Microsoft Office нь Microsoft Windows болон Mac OS X-т зориулсан оффисийн хэрэглээний програм юм. Анх Microsoft 1989 оны 8 сарын 1нд танилцуулсан. Анхны хувилбар нь Microsoft Word, Microsoft Excel болон Microsoft PowerPoint-ийг агуулсан байжээ. Одоогоор Microsoft Word, Microsoft Excel, Microsoft Outlook, Microsoft PowerPoint, Microsoft Access, Microsoft InfoPath, Microsoft Publisher, Microsoft SharePoint, Microsoft OneNote эдгээр програмуудыг багтааж байна. Сүүлийн хувилбарууд болох Windows-т зоруилсан Office 2013 нь 2012 оны 10 сарын 11, Mac OS X-т зориулсан Office 2011 нь 2010 оны 10 сарын 26нд тус тус гарчээ.

Surface[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Microsoft Surface

Microsoft Surface нь Майкрософт корпорациас гаргасан цуврал таблет бүтээгдэхүүн юм. Майкрософт корпорацийн гүйцэтгэх захирал Steve Ballmer 2012 оны 6 сарын 18нд Los Angeles-т энэхүү бүтээгддэхүүнээ танилцуулжээ. Энэ бүтээгдэхүүний онцлог нь гэвэл, мэдрэгчтэй технологийг дэмжин ажиллах Windows-ийн орчин үеийн Metro интерфейстэй үйлдлийн системтэй бөгөөд авсаархан их бие, салгаж болдог keyboard, үзэг зэргийн олон давуу талтай. Одоогоор хамгийн сүүлийн загвар нь Microsoft Surface 3 билээ.

Windows Phone[засварлах | edit source]

2011 онд Финляндын үүрэн холбооны техникийн Nokia корпрацын гар утасны сабарыг худалдан авсан билээ. Windows Phone OS нь өмнөх гар утасны үйлдлийн систем болох Windows Mobile-н үргэлжлэл билээ. Онцлог нь гэвэл хэрэглэхэд хялбар Metro UI-тай бөгөөд дэвшилтэт Cortana хөтөчтэй ба орчин үеийн Nokia Lumia, HTC One зэрэг утсанд ажилладаг билээ.

Xbox[засварлах | edit source]

Skype[засварлах | edit source]

Skype Technologies-г Microsoft 2012 онд худалдан авсан билээ. Skype нь хоорондоо чатлах, нүүр нүүрээ харан харилцах боломжтой Microsoft-н үйлчилгээ юм.

Bing[засварлах | edit source]

Хуучнаар Microsoft Live Search нь Google-тэй төстэй хайлтын систем юм. www.bing.com сайтаар нэвтрэх ба та өөрийн Live акаунтаар нэвтэрснээр Microsoft-н олон шинэ үйлчилгээг ашиглах боломжтой. Bing Web search, Bing Maps, Bing Maps Preview, Bing Images search, Bing Video search, Bing Translate бүрэлдэхүүнтэй.

Onedrive[засварлах | edit source]

Onedrive(Хуучнаар Windows Live Folders/Skydrive) нь Google Drive-тай төстэй онлайн үйлчилгээ билээ. Та Onedrive-д бүртгүүлснээр үнэгүй 15GB багтаамжтай болох бөгөөд та үүнд өөрийн хүссэн файлаа хуулснаар, Onedrive-тай холбоотой бусад төхөөрөмжийг ашиглан тэр файлаа авна гэсэн үг.

Hotmail[засварлах | edit source]

HoloLens[засварлах | edit source]

Технологийн тэргүүлэгч Microsoft компани Windows Holographic гэх үйлдлийн систем болон HoloLens гэдэг гайхалтай төхөөрөмжүүдээ танилцууллаа. Энгийнээр тэдний бүтээгдэхүүн бодит ертөнцийг дижитал ертөнцтэй холих аж. Хэдийгээр хэзээ худалдаанд гарах, ямар үнэтэй, техник үзүүлэлт гээд хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа мэдээллүүдийг өгөөгүй ч тэд мундаг зүйл бүтээсэн гэдгээ хэлсэн юм. Энгийнээр тэдний бүтээгдэхүүн бодит ертөнцийг дижитал ертөнцтэй холих аж. Та ямар нэг гурван хэмжээст зүйл урлаж байлаа гэж бодоход түүнийгээ яг л урдаа байгаа юм шиг засаж янзалж болно. Түүнчлэн бидний өдөр тутам хэрэглэдэг ихэнх үйлдлийн системүүдийн нэгэн адил курсор, бийрний дөрвөлжин тэмдэгтүүд биш харин оронд нь дижитал бийр байх юм. Магадгүй та Майкл Жексон, Tupac нарыг холограм ашиглан тайзан дээр дуулуулж байгааг харсан байх. Ерөнхийдөө тэр технологийг л ашигласан хэрэг. Ингэхээр та HoloLens-ийг зүүгээд харахад уламжлалт компьютерын дэлгэц биш харин таны байгаа орчин шууд харагдана. Хамгийн гол нь ингэж харахад таны яг хуанлийгаа өлгөх байсан газарт дижитал хуанли, зурагтаа тавих байсан газарт дижитал зурагт дээрээс нь таны хийж байгаа аливаа зүйлс бүгд дижитал байдлаар харагдах аж. Гэхдээ энэхүү харагдацыг шууд холограм гэж нэрлэж болохгүй. Учир нь хүн ойлгохгүй харь гаригийн үг хэрэглэснээс “холограм” гэж тайлбарласан нь илүү хялбар байжээ. Харин энэ технологийг албан ёсоор “AR” буюу “Нэмэлт бодит байдал” гэж нэрлэдэг юм байна. Компани энэхүү технологийг хэдэн жилийн турш нууцханаар хөгжүүлсэн бөгөөд яагаад хийх болсон гэдгээ “Бид өнөөдөр дэлгэц гэдэг шилний цаанаас виртуал ертөнцтэй харилцаж байна. Түүнээс л салгахын тулд үүнийг хөгжүүлсэн” гэжээ. Тиймээс л тэд үүнийгээ зүгээр нэг энгийн “нүүрэнд наадаг компьютер”-уудын өөр нэг загвар болгохыг хүсээгүй юм. Эцсийн эцэст 2015 онд бид ямар ч компьютерын гар, хулгана, үзэггүйгээр дижитал ертөнцөд юм бүтээж болно гэдгийг мэдэж авлаа.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Microsoft